Хоошёорюү 11 өдөр дараалан давлаа

Хоошёорюү 11 өдөр дараалан давлаа


   Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 11 дэх өдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнгээр 11 давлаа. Ийнхүү Хоошёорюү дээд цолд хүрснээсээ хойш анх удаа башё эхэлснээс хойш тасралтгүй 11 дараалан давж байна. Тэрбээр өнөөдөр украин бөх, барууны комүсүби Аонишикитэй барилдана. Аонишики өдгөө найман даваатай яваа бөгөөд Аки башёг тэргүүлэгчдийн нэг юм. Түүний өмнө хоёр ёкозүна даваагаар илүүрхэж байна. Тодруулбал, япон ёкозүна Ооносато арван даваатай байна. Түүний өнөөдрийн учраа нь Киришима Б.Лхагвасүрэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: "Kyodo" агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.